Бидний тухай

Манай байгууллага нь 2010 онд үндэсний 100 хувь хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Бид хэрэглэгчдэдээ ойр байж, бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй санхүүгийн асуудлыг оновчтой тодорхойлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү өргөтгөн сайжруулсаар байна. Бизнесийн болон хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнээс гадна Хүнд даацын машин механизм худалдан авах санхүүгийн түрээсийн үйлчилгээ, Бизнесийн зээлийн шугам гэх зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг үе шаттай нэвтрүүлсээр байна.
Эрхэм Зорилго
Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан харилцагч, хамтран ажиллагчдыг эерэг, хүчирхэг нийгэм, эдийн засаг цогцлоход тулах цэг нь болж ажиллах .
Алсын Хараа
Технологи инновацийн шилдэг шийдэл шингээсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үндэсний тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох.
Үнэт Зүйлс
1- Хариуцлага ба мэргэжлийн ёс зүй.
2- Эерэг хандлага, гал эрмэлзэл бүхий хамт олон.
3- Харилцагч, үйлчлүүлэгчдийн хамтын ажиллагаа.
4- Чанарт тэмүүлсэн тасралтгүй сайжруулалт.
Хөтөлтномгон ББСБ-ийн чанарын бодлого
Хөтөлтномгон ББСБ ХК-ийн чанарын бодлого нь харилцагчид, оролцогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг бүрэн хангаад зогсохгүй давж биелүүлэх хүрээнд дараах бодлогуудыг баримтална үүнд:
- Харилцагчдынхаа хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан автоматжуулалтад суурилан ажиллах.
- ISO 9001:2015 болон ISO 27001:2015 стандарт шаардлагуудыг хангасан чанарын удирдлагын тогтолцоог бий болгоно.
- Ажилтнуудынхаа мэдлэг чадварыг хөгжүүлж бүтээмжийг дээшлүүлнэ.
- Нийт ажилтнууд энэхүү чанарын бодлогыг мөрдөж байгууллагын чанарын соёлыг хөгжүүлнэ.
- Тасралтгүй сайжруулалт нь байгууллагын хөгжил амжилтын үндэс байна.